"Алтангаанжуур" төслийн тухай
“Шинэ номын хүрдэн өргөө” ТББ-ын хэрэгжүүлж байгаа төсөл юм. Уг хийд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэгтийн аманд хийгдэх ба Монгол улсын буддын шашин, түүх соёл, аялал жуучлалын томоохон бүтээн байгуулалт болон сүндэрлэх юм.
Төлөвлөлт
Мөн энэхүү хийдийг соёлын өв болсон, он удаан жилийн бүтээн байгуулалт байлгахыг зорин хамгийн сайн чанарын барилгын материалыг ашиглахаар тооцоо, судалгаа хийгдээд байна.
Тухайлбал хийдийн хийцлэлд Хубилай хааны үеийн уран барилгачдын загвар төрхийг бүрдүүлэхдээ эдэлгээ сайтай хөх тоосго, гантиг, боржин зэрэг байгалийн үнэт чулууг ашиглах юм
Төслийн явцын талаар
Шинэ
2012 - 2016он
Үүнд: 6м-ийн өндөртэй Жанрайсаг бурхан, 5м өндөртэй Майдар, 2м өндөртэй Богдзонхов, 5м өндөртэй Цагааншүхэрт, Дамдинчойжоо, Жигжид, Очирваань, Гомбо, Лхам, Жамсран, Гонгор, Шалши, Цамба, Намсрай, Говийн Лха гэх зэрэг бурхадыг бүтээгээд байна.

2013-2015 онд
Алтангаанжуур хийдийн цогцолборын гадна цахилгаан хангамжийн ажлын зургийг эрчим хүчний зураг төслийн “ГЭРЭЛ ТӨСӨЛ” ХХК хийж, зургийн дагуу ажлыг гүйцэтгэсэн.

2011 - 2012 онд
Алтангаанжуур сүмийн цогцолборын хаалга Азидаа хамгийн өндөрт тооцогдох бүтээн байгуулалт болно гэдгээрээ онцлогтой. Тус хаалга нь бэлгэдлийн хувьд Эрдэнийн хаалга гэж нэрийддэг бөгөөд 16м өндөртэй хаалга юм.

2011 онд
Алтангаанжуур хийдийн цогцолборын эскиз зургийг “Сүлд проект” ХХК-д захиалга өгч тус компаний архитектор Г.Нямцогт, Н.Энхжин нараар зуруулсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Хийдийн цогцолбор баригдах газарт 1:2000 масштабтай байр зүйн зургийг хийлгэсэн

2011 оны 5 сарын 17 өдөр
Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5-р баг Нарстайд байрлах 3 га газрыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу дуудлага худалдаанд оролцон тус хийдийн цогцолбор баригдах газрын зөвшөөрлийг авсан