"Шинэ Номын Хүрдэн Өргөө" ТББ-нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэгтийн аманд "АЛТАНГААНЖУУР" хийдийн цогцолборыг бүтээн байгуулахаар 2009 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд хийд барих газраа сонгох, зөвшөөрлөө авах, байр зүйн зургаа хийлгэх, цахилгаан хангамжаа шийдвэрлэх, Монголдоо шашин соёлын томоохон өв болохуйц хийд бүтээхийн тулд судалгааны ажил хийх, зураг төсөл боловсруулах гээд бэлтгэл ажлууд хийгдсэн жилүүд өнгөрсөн юм.
Мөн сүүлийн жилүүдэд ковидын нөлөөнөөс шалтгаалан ажил бага зэрэг удаашралтай байсан бол төсөл энэ жилээс дараагийн шатандаа шилжих томоохон алхам хийгдээд байна.
Өнөөдөр буюу 2022 оны 11 сарын 18-ы өдөр "АЛТАНГААНЖУУР" хийдийн цогцолборыг бүтээн байгуулах барилгын компани болох "И Си Си" ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээг "Шинэ Номын Хүрдэн Өргөө" ТББ-ын тэргүүн Б.Лодойхүү , "И СИ СИ" ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх нар ийнхүү үзэглэлээ
Номын цагаан буян дэлгэрэх болтугай